Skip to Content

AvaTrade – Брокеруудын тойм ба худалдаачдын санал хүсэлт 2024

3.7 / 5

AvaTrade нь 2006 онд үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш шинэлэг арилжааны шийдлүүдийг хангасаар байгаа олон улсад тэргүүлэх онлайн арилжааны брокерын пүүс билээ. Тус брокерын пүүсийг дэлхийн өнцөг булан бүрт хүмүүсийг аюулгүй, хамгаалагдсан бөгөөд шинэлэг арилжааны орчинд өөртөө итгэлтэйгээр арилжаа хийж, хөрөнгө оруулахад туслахад чиглэсэн алсын хараатай санхүүгийн мэргэжилтнүүд болон веб арилжааны мэргэжилтнүүд үүсгэн байгуулсан юм.

Ерөнхий Мэдээлэл

AvaTrade-ийн үүсгэн байгуулагдсан цагаас хойш, тус брокерын пүүс нь ихээр өргөжин тэлсэн бөгөөд одоогоор дэлхийн хэмжээнд 200,000 гаруй хэрэглэгчдэд үйлчилж, сард 2 сая гаруй арилжааг гүйцэтгэж, сарын арилжааны хэмжээ нь 60 тэрбум ам.долларыг даваад байна. AvaTrade-ийн төв оффис нь дараах хаягаар Ирландад байрладаг бөгөөд олон улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг; Five Lamps Place, Amiens Street, Dublin 1 Ireland. Түүнчлэн, AvaTrade нь Итали, Франц, Япон, Испани, Австрали, Монгол, Хятад, Нигер, Чили болон Өмнөд Африкт толгой салбаруудтай. Дэлхий даяар тархсан эдгээр салбаруудаараа дамжуулан AvaTrade нь дэлхий даяарх арилжаачдад шаардлагатай дэмжлэг болон үйлчилгээг өрсөлдөхүйц хэмжээнд санал болгодог.

2009 оноос хойш AvaTrade нь салбарынхаа томоохон 9 шагналыг хүртээд байгаа бөгөөд өөрсдийн шинэлэг арилжааны шийдлүүд болон шилдэг хэрэглэгчийн үйлчилгээгээр дамжуулан өрсөлдөөнд тэргүүлсээр байна. Тус брокерын пүүс нь маш сайн бүтэцтэйгээр үүсгэн байгуулагдсан бөгөөд салбартаа өндөр нэр хүндтэй. Түүнчлэн, AvaTrade нь дэлхий даяар олон тооны зохицуулагч эрх бүхий байгууллагуудын зөвшөөрөлтэй бөгөөд тэндээс зохицуулагддаг. Зохицуулагч байгууллагуудыг доорх байдлаар харуулав.

  • AVA Trade EU Ltd нь Ирландын Төв Банкнаас зохицуулагддаг
  • AVA Trade Ltd нь B.V.I Санхүүгийн Үйлчилгээний Комиссоос зохицуулагддаг
  • Ava Capital Markets Australia Pty Ltd нь ASIC-аас зохицуулагддаг
  • Ava Capital Markets Pty нь Өмнөд Африкын Санхүүгийн Үйлчилгээний Зөвлөлөөс (FSP) зохицуулагддаг
  • Ava Trade Japan K.K. Нь Японд FSA ба FFAJ-аас зохицуулагддаг

Давуу болон Сул Талууд

Өндөр зохицуулалттай: AvaTrade нь арилжааны үйлчилгээг мэргэжлийн, найдвартай бөгөөд ил тод байлгахад анхаардаг 5 өөр олон улсын зохицуулагчаас өндөр хэмжээнд зохицуулалттай.

Онцгой Дэмжлэг: AvaTrade-ийн хэрэглэгчийн үйлчилгээ нь хамгийн шилдэг бөгөөд хэрэглэгчийн тусламж, үйлчилгээтэй холбоотой олон тооны шагналуудыг хүртсэн. 24/7 тусламжийг олон хэл дээр өөр өөр улс орнуудын 37 утасны дугаар болон олон улсын хэрэглэгчийн туслалцааны шугамаар дамжуулан үзүүлэх боломжтой. Түүнчлэн, арилжаачид э-мэйл, лайв чат болон өөрсдийн төрөл бүрийн нийгмийн сүлжээний сувгуудаар дамжуулан тусламж авах боломжтой.

Олон Төрлийн Арилжааны Платформууд: AvaTrade нь арилжаачдыг өндөр мэдрэмжтэй арилжааны платформуудын өргөн сонголтоор хангадаг. Таны туршлагын түвшин ямар байхаас үл хамааран, AvaTrade-д танд зориулсан арилжааны платформ байдаг.

Иж Бүрэн Сургалт: AvaTrade нь өөрсдийн арилжаачдыг бүх түвшний арилжаачдад зориулсан өргөн хүрээний сургалтын хэсгээр хангадаг.

ТАА Хэсэг: ТАА Хэсэг нь гүнзгий мэдээллээр дутмаг бөгөөд таны хайж буй мэдээллийг олоход маш их хайлт хийхийг шаарддаг.

Арилжааны Нөхцлүүд

AvaTrade нь өөрсдийн арилжаачдыг онлайн арилжааны пүүсүүдийн дунд өндөрт гарахад тусладаг таатай арилжааны нөхцлөөр хангадаг. AvaTrade нь ямар нэг шимтгэл авдаггүй бөгөөд ханшийн зөрүүнээс хураамжаа авахыг илүүд үздэг. Арилжаачид тогтмол ханшийн зөрүү эсвэл хөвөгч ханшийн зөрүү гэсэн хоёр өөр үнэлгээний загвараас сонгох боломжтой. Тогтмол ханшийн зөрүү нь EUR/USD гэх гол валютын хослолд 1.9 пипс байгаа нь салбартаа хамгийн багад орохгүй. Гэсэн хэдий ч, илүү их туршлагатай илүү идэвхтэй арилжаачдын хувьд EUR/USD гэх валютын хослолд ихэвчлэн 0.7 пипс байдаг хөвөгч ханшийн зөрүүг сонгон арилжаа хийх боломжтой. AvaTrade нь 100,000 USD, EUR, GBP эсвэл түүнтэй тэнцэхүйц депозит бүхий томоохон арилжаачид болон улирлын арилжааны хэмжээ нь 100 сая ам.доллар бүхий арилжаачдыг урамшуулдаг. Энэ түвшин дэх арилжаачид бууруулсан ханшийн зөрүүнээс ашиг хүртдэг. Анхааралдаа авах өөр нэг зүйл бол ханшийн зөрүү арилжааны платформуудаас шалтгаалан янз бүр байж болох бөгөөд AvaTrade нь өөрсдийн арилжаачдыг арилжаа хийх арилжааны өргөн сонголт бүхий платформуудаар хангадаг явдал юм.

Арилжааны Платформууд

Арилжааны платформуудын хувьд AvaTrade арилжаачдын урмыг хугалдаггүй. Тус брокерын пүүс нь туршлагатай эсвэл дөнгөж эхэлж буй эсэхээс нь үл хамааран бараг бүх төрлийн арилжаачдад зориулсан платформыг гаргасан ба AvaTrade-д тэдний хэрэгцээнд нийцэх платформ байдаг. Платформ бүр гар эсвэл автомат арилжаа байхаас үл хамааран арилжаачдыг онцгой бөгөөд хүчирхэг арилжааны туршлагаар хангадаг. Арилжаачид өргөн хүрээний арилжааны платформуудын дундаас сонголт хийх боломжтойгоос гадна тэдний ихэнх нь MetaTrader арилжааны програмд суурилагдсан эсвэл нэгдсэн байдаг. Энэхүү арилжааны програм нь дэлхийд хамгийн түгээмэл, өргөн тархсан бөгөөд 250 гаруй арилжааны хэрэгслүүд, олон төрлийн гүнзгийрүүлсэн түвшний дүн шинжилгээний хэрэгслүүд, олон тооны техникийн заалтууд болон өндөр мэдрэмжтэй график багцуудад хандах боломжийг олгодог. MetaTrader-ийн бүх платформууд дээрх хэрэглэгчийн интерфэйс нь дээд зэргийн нарийн мэдрэмжтэй, хариу үйлдэл сайн үзүүлдэг, үзэмжтэй хийгдсэн бөгөөд хэрэглэгчид ээлтэй байдаг. AvaTrade-ийн гаргасан платформууд хамгийн шилдэг төдийгүй олон тооны шагналуудыг хүртсэн. AvaTrade-ээс санал болгож буй арилжааны платформуудыг доор харуулав.

Гар Арилжааны Платформууд: MetaTrader 4 (MT4); MetaTrader 5 (MT5); MetaTrader 4 Web Trading; AvaOptions; AvaTradeGo.

Автоматжуулсан Арилжаа: DupliTrade; MQL5; ZuluTrade; RoboX; Mirror Trader.

Гар Утсан Дээрх Арилжаа

AvaTrade нь “AvaTradeGo” гэж нэрлэгддэг өндөр мэдрэмжтэй гар утсан дээрх арилжааны платформыг гаргасан. Энэхүү гар утсан дээрх арилжааны платформыг Apple App Store ба Google Play Store дээрээс iOS ба Андройд гар утасны төхөөрөмжүүд дээр татаж авах боломжтой. Энэхүү гар утсан дээрх арилжааны апликейшн нь нарийн мэдрэмжтэйгээр зохион бүтээгдсэн бөгөөд гар утсан дээрх арилжааны туршлагыг саадгүй хангахаар сайжруулан боловсруулагдсан. Арилжаачид удирдлагын хэрэгслүүд, гүнзгийрүүлсэн түвшний графикууд, зах зээлийн чиг хандлагын амьд мэдээллүүд болон зах зээлийн байдлыг ойлгоход туслах нийгмийн ойлголтуудыг цогцоор нь багтаасан өндөр мэдрэмжтэй мэдээллийн самбарт хандах боломжтой. Энэхүү гар утсан дээрх арилжааны платформ нь AvaTrade-ийн ширээний компьютер болон вебд суурилсан арилжааны платформуудтай ижил түвшний өндөр мэдрэмжийг агуулдаггүй хэдий ч энгийн боловч өө сэвгүй арилжааны туршлагыг хангахад төвлөрсөн байдаг. Эцсийн эцэст, арилжаачид чухал арилжаа гүйцэтгэх болон шийдвэрүүд гаргахдаа ширээний компьютерийн платформуудыг ашигладаг тул энэ нь арилжаачдын гар утсан дээрх арилжааны платформоос хүлээдэг зүйл мөн билээ. Тиймээс AvaTradeGo апликейшн арилжаачны багц, энгийн дүн шинжилгээний техник, зах зээлийн байдлын талаарх мэдээллүүд болон нийгмийн арилжааны ойлголтуудад хандах боломжийг олгодог.

Демо Данс

AvaTrade-тэй хамт арилжаанд оролцох эсэхээ шийдэж чадахгүй байгаа арилжаачдын хувьд AvaTrade тэдэнд бодит данстай ижил лайв демо дансанд хандах боломжийг олгодог. Арилжаачид демо дансан дээр виртуал мөнгөөр арилжаа хийх замаар жинхэнэ арилжааны туршлагыг олж авах боломжтой. Демо дансанд бүхий л ижил хэрэгслүүд, онцлогууд болон арилжааны хэрэгслүүд байдаг. Тиймээс арилжаачид бодит дансаар арилжаа хийхээсээ өмнө эхлээд AvaTrade-ийн арилжааны платформыг туршиж үзэх боломжтой.

Дансны Төрлүүд

AvaTrade өөрсдийн арилжаачдад стандарт арилжааны данс болон Лалын шашинтай арилжаачдад зориулсан свопгүй Лалын арилжааны данс гэсэн зөвхөн хоёр төрлийн арилжааны дансыг санал болгодог. Бүх данснуудыг нээхэд үнэ төлбөргүй боловч хамгийн багадаа 100 ам.долларын депозит шаарддаг. Данс нээснээр арилжаачид AvaTrade-ийн санал болгож буй бүх платформууд, хэрэгслүүд ба онцлогуудад хандах боломжтой болно. Арилжаачин бүрт тэгш ханддаг бөгөөд ижил боломжийг олгодог.

Данс Нээх

AvaTrade-д данс нээх нь маш энгийн бөгөөд хялбархан байдаг. Доор харуулсанаар данс нээх зөвхөн гурван энгийн алхмыг гүйцэтгэхэд болно.

  1. AvaTrade-ийн вебсайтнаас өргөдлийн маягтыг бөглөх.
  2. Хувийн мэдээллээ баталгаажуулах.
  3. Дансаа дор хаяж 100 ам.долларын депозитоор цэнэглэх.

 

Хэдийгээр дээрх алхмууд маш энгийн боловч AvaTrade таниас дансаа баталгаажуулахад шаардлагдах тодорхой нэг бичиг баримтуудыг шаарддаг. Бүх арилжаачид засгийн газраас олгосон үнэмлэхийн (паспорт, жолооны үнэмлэх, иргэний үнэмлэх) өнгөт хуулбарыг өгөх шаардлагатай. Түүнчлэн өөрийгөө мөн гэдгийг батлахын тулд арилжаачид оршин суугаа хаягийн тодорхойлолтыг өгөх шаардлагатай. Тухайлбал, арилжаачид сүүлийн 6 сарын хугацаан дахь орон сууцны төлбөрийн баримтаа өгч болно. Тухайн орон сууцны төлбөрийн баримтан дээрх таны нэр ба хаяг таны өргөдлийн маягтанд бичсэн мэдээлэлтэй тохирч байх шаардлагатай. Хэрэв танд орон сууцны төлбөрийн баримт байхгүй бол таны нэр ба хаяг бүхий банкны дансны хуулга мөн байж болно. Баталгаажуулах үйл явцад бүхэлдээ хэдхэн хоногоос илүүгүй хугацаа зарцуулагддаг бөгөөд баталгаажмагц арилжаачид арилжаа хийж эхлэх боломжтой болно.

Мөнгө Татаж Авах

AvaTrade нь мөнгө татаж авах энгийн үйл явцтай. Та өөрийн данснаас мөнгөө татаж авахын тулд дансан дээрх мөнгө татаж авах хэсэг рүү орох бөгөөд мөнгө татаж авах маягтыг онлайнаар бөглөж, мөнгө татаж авах хүсэлт гаргах шаардлагатай. Энэ өргөдлийг бөглөснөөр таны мөнгө татаж авах боломжтой аргууд харагдах болно. Мөнгө угаахын эсрэг зохицуулалтын улмаас арилжаачид мөнгөө өөрсдийн депозит оруулсантай ижил эх үүсвэр рүү татаж авах шаардлагатай. Арилжаачид өөрсдийн депозитын 200% хүртэлхид үүнийг баримтлах ёстой. Жишээлбэл, хэрэв арилжаачин кредит картнаасаа 1000 ам.долларын депозит оруулсан бол мөнгө татаж авах бусад аргууд боломжтой болохын өмнө өөрийн эхний 2000 ам.долларыг тухайн ижил кредит карт руу татаж авах ёстой. Мөнгө татаж авах ихэнх үйл явц ажлын 1 – 2 хоногт гүйцэтгэгддэг хэдий ч мөнгө татаж авах хугацаанд ажлын 10 хоногийг төлөвлөдөг. Арилжаачдын хандах боломжтой мөнгө татаж авах аргуудад; Кредит Карт, Банкны Шилжүүлэг, Skrill, WebMoney ба Neteller багтана.

Арилжаачдад Зориулсан Сургалт

AvaTrade нь өөрсдийн харилцагчдыг өөртөө итгэлтэйгээр арилжаа хийх боломжийг олгохоор сургалтанд хамруулдаг бөгөөд энэ шалтгаанаар өөрсдийн вебсайт дээрээ том хэмжээний сургалтын төвийг бий болгосон. Энэхүү сургалтын төвд арилжаачид тоо томшгүй олон тооны хичээлүүд, практик хичээл, зааварчилгаа, сургалтын видеонууд, вебинар, Цахим номнууд болон бусад олон зүйлсийг олох боломжтой. AvaTrade-д эхлэн суралцагчид болон гүнзгийрүүлсэн түвшний арилжаачдын хоёуланд нь зориулсан сургалтын материалууд байдаг тул таны туршлагын түвшин ямар ч байсан AvaTrade-ийн сургалтын төвд танд өөрийгөө сайжруулахад тань тусалж чадна.

Би AvaTrade-тэй Хамт Арилжаа Хийх нь Зүйтэй юу?

AvaTrade нь дээд зэргийн арилжааны үйлчилгээг санал болгодог онлайн арилжааны өндөр нэр хүндтэй брокерын пүүс билээ. Тэд өргөн хүрээний арилжаачдад үйлчилдэг бөгөөд олон тооны олон улсын зах зээлд арилжаа хийх төрөл бүрийн санхүүгийн хэрэгслүүдийг санал болгодог. Тус брокерын пүүс нь олон тооны шагналууд хүртсэн, үндэстэн дамнасан өндөр зохицуулалттай тул салбартаа тэргүүлэх пүүс гэдэг нь тодорхой юм. Хэрэв та мэргэжлийн бөгөөд өрсөлдөхүйц түвшний арилжааны брокерын пүүс хайж буй бол AvaTrade танд яг тохирно.

Reviews on AvaTrade

Comments about AvaTrade
( 0 )
User rating: 4.4 / 5

Leave a comment

AvaTrade – Брокеруудын тойм ба худалдаачдын санал хүсэлт 2024

Сайт руу зочилно уу